Паркийн тухай

         Улаанбаатар хотын төвд байрлах Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн шинэчлэгдэх үйл явц нь нийт 3 үе шатаас бүрдэж байгаа бөгөөд, эхний ээлжинд Паркийг олон улсын үйлчилгээ, үйл ажиллагааны стандартад нийцсэн амралт зугаалгын цогцолбор төв болгон цогцлоон бүтээх зорилготойгоор ажиллаж байна.

Одоогоор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь 15 төрлийн аттракцион тоглоом, Хөгжөөнт тоглоомын төвүүд болох Бонгын Ертөнц тоглоомын төв, Автомат тоглоомын төв, Боулинг, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдтэйгээс гадна үйлчилгээний стандартыг бүрэн хангасан тав тухтай орчин, найрсаг түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг өөр өөрийн онцлогийг агуулсан 6 төрлийн ресторантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

           Бид шинэ соёлыг түгээгч байж өнгөрсөн хугацаанд  “Зул сарын Яармаг”, “Гайхамшигт 7 хоног", “Эх үрсийн баяр", “Дэлхий гэр бүлийн өдөр”, “Миний Монгол Наадам”, “Миний Хайртай Гэр бүл” зэрэг аянуудыг амжилттай зохион байгуулсан ба цаашид Залуу үе, шинэ үе, шинэ хандлагыг уриалсан олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

            Түүнчлэн сонирхлоороо нэгдсэн залуусыг бүх талааараа дэмжин ажиллаж, сонирхлын бүлгүүдийг хөгжүүлэн, хүүхэд залуучуудын авъяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Миний парк, миний хөгжих орчин” уриан доор үйл ажиллагааг тасралтгүй явуулах болно.

Бусадтай хуваалцах: Share
Гишүүнчлэл | Шинэ мэдээ | Сайт хөтөч | Бидний тухай | Ажлын байр | Хамтран ажиллах
mypark.mn2011© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Бидэнтэй өөрийн санал, сэтгэгдэлийг хуваалцаж байгаа эрхэм таньд баярлалаа.
Таны санал, хүсэлт бидний амжилтын үндэс байх болно.
Таны нэр:

Таны И-мэйл:

Таны санал хүсэлт: